
Элчин Сайдын Мэндчилгээ
Жакарта дахь Элчин сайдын яамны цахим хуудсаар зочилж буй Танд энэ өдрийн
мэндийг дэвшүүлье.
Жакарта дахь Элчин сайдын яам нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улс,
Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улс-тай
тус тус хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлж,
эдгээр улсад ажиллаж, амьдарч, түр зорчиж буй иргэдийнхээ хууль ёсны эрх
ашгийг хамгаалах, хуульд заасан төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн
ажиллаж байна.
Энэхүү цахим хуудсаар Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн.
тухай мэдээлэл түгээж, түүх соёл, зан заншил, монгол түмний ахуй амьдрал, хэв
маягийг сурталчилан таниулахаас гадна манай улсын энхийг эрхэмлэсэн,
нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын Зүүн өмнөд Ази руу
чиглэсэн үйл ажиллагааны хэрэгжилт, тэр дундаа Элчин сайдын яамны суугаа
Индонез Улс, хавсран суугаа Филиппин Улс, Зүүн Тимор Улс, мөн Зүүн өмнөд
Азийн хамтын нийгэмлэг буюу АСЕАН-тай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын
ажиллагаанд өрнөж буй онцлох үйл явдлын талаарх мэдээллийг шуурхай
хүргэхийг зорьж байна.
Түүнчлэн Эрхэм Та энэхүү цахим хуудаснаас Элчин сайдын яамны консулын үйл
ажиллагаа болон иргэдэд хүргэж буй төрийн үйлчилгээний талаарх цогц
мэдээллийг авах боломжтой юм.
Элчин сайдын яамны үйл ажиллагааны талаарх санал зөвлөмжийг бид талархан
хүлээн авах бөгөөд манай үүд хаалга Та бүхэнд үргэлж нээлттэй байх болно..
Элчин сайд Дашнямын Энхтайван