Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын харилцаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын харилцаа

Нэг. Улс төрийн харилцаа

1

Дипломат харилцаа

1956.12.21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.

2026 онд 70 жилийн ой тохиож байна.

2

Дипломат төлөөлөгчийн газар

Манай тал БНИУ-ыг 1957–1966 онд Бээжингээс, 1967–2000 онд Дели, Токио, Ханойгоос, 2000–2014, 2017–2024 онд Бангкокоос тус тус хавсран ажиллаж байсан.

Манай улс 2014 онд Жакарта хотноо ЭСЯ-аа нээсэн боловч төсвийн хүндрэлээс шалтгаалан 2017 оноос үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, 2024 оны 07 дугаар сараас ЭСЯ-аа сэргээн нээсэн.

Элчин сайд Д.Энхтайван БНИУ-ын Ерөнхийлөгч Прабово Субианто-д 2024.11.04-ний өдөр ИЖБ-ээ барьсан.

Индонезийн тал манай улсыг 1957–1966 онд Бээжингээс, 1967–2007 онд Москвагаас хавсран суудаг байсан. Одоо Бээжингээс хавсран сууж байна. 

БНИУ-ын Элчин сайд Жаухари Оратмангун 2018.09.17-ны өдөр ИЖБ-ээ барьсан.

3

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

Ерөнхийлөгчийн түвшинд

-     1997 онд Ерөнхийлөгч П.Очирбат албан ёсны айлчлал

-     2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Ази, Африкийн дээд түвшний уулзалт, Бандунгийн бага хурлын 50 жилийн ойн ёслолд Ерөнхийлөгч Сусило Банбанг Юдоёоногийн урилгаар оролцсон

УИХ-ын даргын түвшинд

-     1955 онд АИХ-ын дарга Б.Ширэндэв Бандунгийн бага хурлын 10 жилийн ойн ёслолд Ерөнхийлөгч Сукарногийн урилгаар оролцсон,

-     1981 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов айлчлал,

-     2013 онд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Балийн Ардчиллын Чуулга уулзалтад оролцсон,

-     2014 онд УИХ-ын дэд дарга Л.Цог Балийн Ардчиллын Чуулга уулзалтад оролцсон

Ерөнхий сайдын түвшинд

-     2002 онд Ерөнхий сайд Н.Энхбаяр албан ёсны айлчлал

-     2011 онд Ерөнхий сайд С.Батболд ажлын айлчлал 

Гадаад харилцааны сайдын түвшинд

-     1976 онд Гадаад явдлын яамны сайд Л.Ринчин албан ёсны айлчлал,

-     1992 онд Гадаад явдлын яамны сайд Ц.Гомбосүрэн Балид болсон ЭҮХН-ний Гадаад хэргийн сайд нарын бага хурал, Жакарта хотноо болсон ЭҮНХ-ний X дээд хэмжээний уулзалтад тус тус оролцсон,

-     1982 онд Гадаад явдлын яамны сайд М.Дүгэрсүрэн албан ёсны айлчлал,

-     2010 онд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Балийн Ардчиллын Чуулга уулзалтад оролцсон,

-     2012 онд Гадаад харилцааны сайд Л.Болд Балийн Ардчиллын Чуулга уулзалтад оролцсон,

-     2013 онд Гадаад харилцааны сайд Л.Болд АПЕК-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад БНИУ-ын Гадаад хэргийн сайд М.Наталегавагийн урилгаар оролцсон,

-     2015 онд Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн Ази, Африкийн дээд түвшний уулзалт, Бандунгийн 60 жилийн ойн арга хэмжээнд оролцсон,

-     2023 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Жакарта хотноо AСЕАН-ы Бүсийн чуулга уулзалтад Гадаад хэргийн сайд Р.Марсудигийн урилгаар оролцсон,

-     2025 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны айлчлал.

Индонезийн талаас:

Ерөнхийлөгчийн түвшинд

-     1956 онд Ерөнхийлөгч Сукарно албан ёсны айлчлал,

-     2003 онд Ерөнхийлөгч Мэгавати Сукарнопутри төрийн айлчлал,

-     2012 онд Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоно гэргийн хамт төрийн айлчлал,

-     2016 онд Дэд ерөнхийлөгч Юсүф Калла Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын XI дээд түвшний уулзалтад оролцсон

 

Парламентын даргын түвшинд

-     1979 онд Ардын Зөвлөлдөх Ассемблейн дарга Дарьятмо албан ёсны айлчлал,

-     2016 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Фадли Зон Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын Парламентын түншлэлийн уулзалтад оролцсон

 

Гадаад харилцааны сайдын түвшинд

-     1974 онд Гадаад явдлын яамны сайд А.Малик албан ёсны айлчлал,

-     2013 онд Гадаад хэргийн сайд М.Наталегава Улаанбаатар хотноо болсон АОХН-ийн Сайд нарын VII бага хуралд оролцсон,

-     2023 онд Гадаад хэргийн сайд Р.Марсуди Улаанбаатар хотноо болсон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар оролцсон.

4

Хоёр талын харилцааны механизмууд

-     Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаан 2015 онд Жакарта хотноо болсон.

-     ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2019 онд, цар тахлын нөхцөл байдлын улмаас 2022 онд цахимаар тус тус хийсэн.

-     ГХЯ-д хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2026.02.26-ны өдөр БНИУ-ын Жакарта хотноо хийв.

 

-     УИХ дахь Монгол, Индонезийн парламентын бүлгийн  даргаар УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, дэд даргаар Ж.Алдаржавхлан, гишүүдээр Т.Аубакир, Ж.Батсуурь, Х.Булгантуяа, Б.Түвшин, Б.Хэрлэн нар тус тус ажиллаж байна. 

-     БНИУ-ын Төлөөлөгчийн танхим дахь Индонез, Монголын Парламент хоорондын хамтын ажиллагааны бүлгийн даргаар Мухаммад Хилман Муфиди, гишүүдээр Рапидин Симболон, Адэ Гинанжар, Путих Сари, Рахмат Салех нар тус тус ажиллаж байна.

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

5

Худалдааны эргэлт

Худалдааны нийт эргэлт 2024 онд

-     Манай статистик 51,13 сая ам.доллар

Экспорт 32,3 мянган ам.доллар (ноосон ээрмэл)

Импорт 51,1 сая ам.доллар

 

-     Индонезийн статистик 27,08 сая ам.доллар

Экспорт 19,78 сая ам. доллар

Импорт 7,3 сая ам. доллар (жонш, ноосон ээрмэл)

 

Экспортын гол бүтээгдэхүүн: жонш, ноосон ээрмэл

Импортын гол бүтээгдэхүүн: хүнд даацын машин хэрэгсэл, тун хэлбэрт савлагдсан эм, саван, дал модны тос, хүнсний бараа бүтээгдэхүүн, гутал, цахилгаан бараа бүтээгдэхүүн

6

Хөрөнгө оруулалт

БНИУ-аас 1990–2010 оны хооронд нийт 104 мянган ам. долларын хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт нь бүртгэлтэй Индонезийн хоёр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан.

 

2011–2016 онд манай улсаас 300 мянган ам. долларын хөрөнгө оруулсан “Megawatt” компани БНИУ-д бүртгүүлэн төмрийн хүдэр олборлох салбарт үйл ажиллагаа явуулж байсан. 

Монгол Улсын хөрөнгө оруулалттай “Kato Ojin IVF Center’ эмнэлэг Жакарта хотноо ажиллаж байна.

7

Зээл тусламж

БНИУ 1996 онд Монголд гарсан түймрийн хохирлыг арилгахад зориулж 20 мянган ам. долларын тусламж үзүүлсэн. 

 

2004 онд БНИУ-ын баруун хэсэг цунамид өртөж олон мянган хүн амь эрсэдсэнд Монгол Улсын Засгийн газраас 10 мянган ам. долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. 

8

Техникийн хамтын ажиллагаа

Индонезийн техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн шугамаар эрүүл мэнд, гэр бүлийн төлөвлөлт, орон нутгийн эрүүл ахуйн ажилтнуудыг дадлагажуулж сургах зэрэг чиглэлээр зохиогдож буй дамжаанд манайхаас цөөн тооны эмч, эмнэлгийн ажилтан явж суралцаж байв. 

Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа

9

Иргэдийн харилцан зорчих нөхцөл

Дипломат болон албан паспорт эзэмшигчид 30 хоног харилцан визгүй.

 

Энгийн паспорт эзэмшигчид харилцан цахим виз мэдүүлэх, мөн манай иргэд БНИУ-ын хил дээр шууд виз мэдүүлж авах боломжтой.

10

Иргэдийн тухай мэдээлэл

Манай талын мэдээллээр Монгол Улсаас 2024 онд 782, 2025 онд 1627 иргэн Индонез Улсад зорчсон байна.

Индонезийн талын мэдээллээр 2025 онд Монгол Улсын 9700 иргэн Индонез Улсад зорчсон байна. 

 

Индонез Улсаас 2024 онд 956, 2025 онд 1235 иргэн Монгол Улсад зорчсон байна.

 

Индонез Улсад оршин суух зөвшөөрөлтэй Монгол Улсын 30 иргэн, Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй Индонез Улсын 461 иргэн байна (2025 оны байдлаар)

11

Боловсралын харилцаа

Индонезийн “Президент” их сургуульд 4 оюутан суралцаж байна.

12

Соёлын харилцаа

Монголын Соёлын элч С.Ж.Дармоно Жакарта хотын ойролцоо орших Танжунг Лесунг эдийн засгийн тусгай бүсэд өөрийн санхүүжилтээр 4 монгол гэр бүхий “Монголын Соёлын төв”-ийг 2016 онд байгуулсан. Тус төв нь Зүүн өмнөд Азид байгуулагдсан анхны бөгөөд цор ганц Монголын соёлын төв юм.

Дөрөв. Харилцааны эрх зүйн үндсэн баримт бичиг

13

Байгуулсан гол хэлэлцээрүүд

1.    Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр (1994)

2.    Орлогын татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр (1996)

3.    Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хоорондын Харилцаа, хамтын ажиллагааны үндсэн зарчмуудын тухай хамтарсан тунхаглал (1997)

4.    Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр (1997)

5.    Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр (2002)

6.    Хоёр талын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Индонез Улс хоорондын харилцан ойлголцох санамж бичиг (2003)