Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын харилцаа
|
Нэг. Улс төрийн харилцаа |
||
|
1 |
Дипломат харилцаа |
1973.10.11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. 2026 онд 53 жилийн ой тохиож байна. |
|
2 |
Дипломат төлөөлөгчийн газар |
Манай тал Филиппин Улсыг 2024 оныг дуустал Сингапураас хавсран ажиллаж байсан бөгөөд 2025 оны 01 дүгээр араас эхлэн Жакартагаас хавсран ажиллаж байна. Элчин сайд Д.Энхтайван БНФилУ-ын Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жүниор-т 2025.05.14-ний өдөр ИЖБ-ээ барьсан. |
|
Филиппиний тал манай улсыг Бээжингээс хавсран сууж байна. БНФилУ-ын Элчин сайд Хаймэ А. Флоркруз 2023.11.17-ны өдөр ИЖБ-ээ барьсан. |
||
|
3 |
Харилцан хийсэн гол айлчлалууд
|
Монголын талаас: |
|
Ерөнхийлөгчийн түвшинд - 2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди албан ёсны айлчлал Ерөнхий сайд, Шадар сайдын түвшинд - 2024 онд Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас БНФилУ-ын Засгийн газартай хамтран зохион байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн Сайд нарын бага хуралд оролцсон Гадаад харилцааны сайд, дэд сайдын түвшинд - 1984 онд Гадаад явдлын яамны орлогч сайд Ц.Гомбосүрэн албан ёсны айлчлал, - 2013 онд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг ажлын айлчал, - 2018 онд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ажлын айлчлал, - 2025 онд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны айлчлал |
||
|
Филиппиний талаас: |
||
|
Гадаад харилцааны сайд, дэд сайдын түвшинд - 2012 онд Гадаад хэргийн дэд сайд Лаура Дел Росарио ажлын айлчлал, - 2015 онд Гадаад хэргийн дэд сайд Лаура Дел Росарио ажлын айлчлал, - 2016 онд Гадаад хэргийн сайд Перфекто Р.Ясай АСЕМ-ын XI дээд түвшний уулзалтад оролцсон. - 2024 онд Гадаад хэргийн сайд Энрике А. Манало албан ёсны айлчлал |
||
|
4 |
Хоёр талын харилцааны механизмууд |
ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг 2 жил тутам зохион байгуулдаг бөгөөд 2012 онд Манила хотноо, 2015 онд Улаанбаатар хотноо, 2018 онд Манила хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо тус тус болсон. УИХ дахь Монгол, Филиппиний парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, дэд даргаар Ж.Бат-Эрдэнэ, Б.Хэрлэн нар, гишүүдээр Ж.Батжаргал, С.Бямбасүрэн, Б.Пүрэвдорж, Т.Сандаг-Очир, Л.Энхнасан нар тус тус ажиллаж байна. БНФилУ-ын Сенат дахь Филиппин, Монголын Парламентын найрамдлын холбооны даргаар Сенатын гишүүн Шервин Т. Гатчалиан, гишүүдээр Роналд Дела Роса, Жозеф Виктор Г. Эхерсито, III Висенте К. Сотто (БНФилУ-ын Сенатын Ерөнхийлөгч), Жоэл Ж. Вильянуэва, Хуан Мигель Ф. Зубири нар тус тус ажиллаж байна. БНФилУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Филиппин, Монголын Парламентын найрамдлын бүлэг одоогийн байдлаар байгуулагдаагүй байна. |
|
Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа: |
||
|
5 |
Худалдааны эргэлт |
Худалдааны нийт эргэлт 2025 онд – 8,5 сая ам.доллар - Экспорт 4,2 мянган ам. доллар - Импорт 8,4 сая ам.доллар (хүнсний бүтээгдэхүүн, жимс, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж) |
|
6 |
Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц |
БНФилУ-аас 2011–2024 оны хооронд нийт 9,93 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. 1990 оноос хойш Филиппиний хөрөнгө оруулалттай 1 компани бүртгэгдсэн байна. |
|
7 |
Зээл, тусламжийн тухай мэдээлэл |
2013 онд Филиппин Улсад болсон “Хайян” хүчтэй хар салхины улмаас байгалийн ноцтой гамшиг тохиолдон олон хүний амь үрэгдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Филиппин Улсад 20 мянган ам. долларын хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэн. Филиппин Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж Монгол Улсад 50 мянган ам. долларын хүмүүнлэгийн тусламжийг 2024 онд үзүүлэв. |
|
Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа: |
||
|
8 |
Иргэд харилцан зорчиж буй тухай |
21 хоног хүртэлх хугацаанд харилцан визгүй зорчдог. (1994.05.13-ны өдрөөс) |
|
9 |
Иргэдийн тухай мэдээлэл |
Монгол Улсаас 2025 онд 5796 иргэн Филиппинд, Филиппин Улсаас 1265 иргэн манай улсад тус тус зорчсон байна. |
|
10 |
Боловсролын харилцаа |
Албан ёсны оюутан солилцооны хөтөлбөр байхгүй. Монголын ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх эрчимжүүлсэн сургалтыг Филиппиний ГХЯ-ны харьяа Техникийн хамтын ажиллагааны Зөвлөлийн бүрэн санхүүжилтээр 2025.06.10.06-11.07-нд төв, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний 8 багш хамрагдав. |
|
Дөрөв. Харилцааны эрх зүйн үндсэн баримт бичиг |
||
|
9 |
Байгуулсан гол хэлэлцээрүүд |
1. Харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хоорондын хэлэлцээр (1994) 2. Шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2001) 3. Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2001) 4. Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Филиппин Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр (2001) 5. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Филиппин Улсын Засгийн газар хоорондын соёлын хэлэлцээр (2003) |