Мэдээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам

Бүгдийг үзэх →
Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана
2026 оны 04 дүгээр сарын 29
Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана

2026 оны 04 дүгээр сарын 29, Жакарта хот. Элчин сайд Д.Энхтайван Бүгд Найрамдах Индонез Улс (БНИУ)-ын Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин-тай уулзаж , хоёр улсын э рүүл мэндийн салбар ын хамтын ажиллагаа ны асуудлаар өргөн хүрээнд санал солилцов . Элчин сайд Д.Энхтайван энэ жил Монгол Улс, БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг онцлоод цаашид хоёр талын хамтын ажиллагааг БНИУ-ын эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн технологи, салбарын хүний нөөцийн хөгжил, харилцан туршлага солилцох, алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгааг тэмдэглэв. Түүнчлэн Эрүүл мэндийн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцох бичиг байгуулснаар дээрх хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Эрүүл мэндийн сайд Буди Гунади Садикин эдгээр асуудлыг дэмжиж, харилцан ойлголцох санамж бичиг байгуулах нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх суурь болно гэдэгт санал нэгдэв.

Дэлгэрэнгүй →