АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтад оролцов

АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтад оролцов
1/3

2026 оны 06 дугаар сарын 09, Манила хот. Элчин сайд 2026 оны 06 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Манила хотноо болсон АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалт (АРФ)-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалтад оролцов.

Уулзалтаар АРФ-ын үйл ажиллагааны Ханойн 2025-2025 оны хөтөлбөрийн хэрэгжилт, ирэх 07 дугаар сард болох АРФ-ын Сайд нарын уулзалтаар батлах Манилагийн 2026-2036 оны хөтөлбөрийн төслийг хэлэлцэн, бүс нутаг болон олон улсын тулгамдсан асуудлаар санал солилцов. 

Элчин сайд Д.Энхтайван хэлсэн үгэндээ Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг яриа хэлэлцээ, харилцан хүндлэл, олон улсын эрх зүйн зарчимд тулгуурлан бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримталж буйгаа тэмдэглэж, АРФ-ын хүрээнд хэрэгжүүлж буй дипломат ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх үйл явцыг дэмжиж, үргэлжлүүлэн идэвхтэй оролцохоо нотлов. Мөн Монгол Улс Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын ач холбогдлыг онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн идэвхтэй хувь нэмэр оруулсаар байх болно гэдгийг илэрхийлэв.