ЭХ ХЭЛ, ХОС ХЭЛЭЭР БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН МАТЕРИАЛ
Монгол Улс боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тэгш хамран сургах боловсролыг хуульчилж, эх хэл болон хос хэлээр боловсрол эзэмших боломжийг дэмжих чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс санал болгосон дараах сурах бичиг, сургалтын материалыг иргэд, эцэг эх, багш, суралцагчдад зориулан танилцуулж байна.
Сурах бичиг, сургалтын материал:
МОНГОЛ ХЭЛ II ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТЭР
МОНГОЛ ХЭЛ IV ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТЭР
МОНГОЛ ХЭЛ V ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТЭР
Иргэд та бүхэн дээрх сурах бичиг, сургалтын материалыг ашиглан эх хэл болон хос хэлний боловсрол эзэмших, хүүхдийнхээ суралцах үйл явцыг дэмжих боломжтой.