Гажах Мада Их сургуульд лекц уншив

1/6
2026 оны 10 дугаар сарын 16, Йогякарта хот. Элчин сайд Д.Энхтайван Индонезийн нэр хүндтэй Гажах Мадагийн их сургуулийн оюутнуудад Монгол Улсын түүх, соёл, онцлог, Монгол, Индонезийн дипломат харилцааны 70 жилийн түүх, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар лекц уншиж, оролцогчдын тавьсан асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Лекцийн үеэр Монгол орны байгаль, түүх, соёлын өвийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэв.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэхүү арга хэмжээ нь Индонезийн залуу үеийнхэнд Монгол Улсыг сурталчлан таниулах, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв.