Индонезийн Үндэсний архивын газарт зочлов

2026 оны 09 дүгээр сарын 10, Жакарта хот. Элчин сайд Д.Энхтайван БНИУ-ын Үндэсний архивын газрын дарга Мего Пинандито-той уулзаж, Монгол, Индонезийн харилцааны түүхийг архивын баримт, гэрэл зурагт тулгуурлан олон нийтэд сурталчлах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Элчин сайдын яам, БНИУ-ын Гадаад хэргийн яам болон Үндэсний архивын газар хамтран хоёр орны түүхэн харилцаа, өндөр, дээд түвшний айлчлал, хамтын ажиллагааны онцлох үйл явдлыг харуулсан архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах бэлтгэлийг эхлүүлэхээр тохиролцов.
Уулзалтын дараа Элчин сайд Үндэсний архивын газарт хадгалагдаж буй зарим түүхэн баримт бичиг болон баримтыг сэргээн засварлах, хадгалан хамгаалах үйл ажиллагаатай танилцав.
Энэхүү хамтын ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцааны түүхийг олон нийтэд таниулах, ард иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгт талууд онцлов.