МҮХАҮТ-тай цахим уулзалт хийв

МҮХАҮТ-тай цахим уулзалт хийв
2026 оны 01 дүгээр сарын 21, Жакарта хот.
Элчин сайд Д.Энхтайван Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруултай цахим уулзалт хийж, ЭСЯ болон МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тус ЭСЯ-ны суугаа болон хавсран суугаа Индонез Улс, Филиппин Улстай худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдэд шинэ зах зээлд нэвтрэх бололцоог нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцэхийн зэрэгцээ бизнесийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой бизнес форум, уулзалт зохион байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцов.