Монгол Улс АРФ-ын Сайд нарын уулзалт болон TAC-ийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцов

Монгол Улс АРФ-ын Сайд нарын уулзалт болон TAC-ийн 50 жилийн ойн арга хэмжээнд оролцов
1/2

2026 оны 07 дугаар сарын 23-24, Манила хот. Элчин сайд Д.Энхтайван Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдсан АСЕАН-ы Бүс нутгийн чуулга уулзалтн (АРФ)-ын Сайд нарын түвшний 33 дахь уулзалт болон Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ (TAC)-ийн 50 жилийн ойн арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцов.

07 дугаар сарын 23-ны өдөр болсон АРФ-ын Сайд нарын уулзалтын үеэр Монгол Улс АСЕАН-ы байр суурийг тууштай дэмжиж буйгаа дахин нотолж, АРФ-ын үйл ажиллагааны 2026–2036 оны Манилагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд энхийг сахиулах ажиллагаа, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хуримтлуулсан туршлага, мөн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгаар дамжуулан бодит хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 

07 дугаар сарын 24-ний өдөр болсон TAC-ийн 50 жилийн ойн арга хэмжээний үеэр тус Гэрээ нь өнгөрсөн хагас зуун жилийн хугацаанд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны бат бөх үндэс болсоор ирснийг онцолж, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргааныг энхийн замаар шийдвэрлэх зэрэг үндсэн зарчмууд өнөөдөр ч ач холбогдлоо хадгалж буйг тэмдэглэв. Монгол Улс тус Гэрээнд 2005 онд нэгдсэнээс хойш эдгээр үнэт зүйлсийг тууштай дэмжиж ирснээ илэрхийлж, АСЕАН болон түнш орнуудтай уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтыг хамтран даван туулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийг ахиулах, тэр дундаа UNCCD COP17-ын хүрээнд практик хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцоллоо.