Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов

Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов
1/2
2026 оны 07 дугаар сарын 31, Жакарта хот. Элчин сайд Д.Энхтайван энэ өдөр “Garuda Candi Dharma III 2026” энхийг сахиулах сургуулилтын хаалтын ажиллагаанд оролцов. Тус сургуулилтад Монгол Улсын Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн захирагч хурандаа З.Алтанзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцож, 22 улсын 700 гаруй цэргийн алба хаагчдын хамт сургалт, дадлагыг амжилттай хэрэгжүүлэв. АНУ-ын хамт 2026 оны 07 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулсан энэхүү сургуулилалт нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл, хамтын ажиллагаа, харилцан ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэв.
Монгол Улс тус сургуулилалтад оролцсоноор НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих тууштай байр суурийг дахин нотлов.