Монголын нэрэмжит гольфын тэмцээнийг зохион байгуулав

Монголын нэрэмжит гольфын тэмцээнийг зохион байгуулав
1/6
Монголын нэрэмжит гольфын тэмцээнийг зохион байгуулав
 
Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд тус Элчин сайдын яамнаас “Mongolia Golf Tournament 2026” тэмцээнийг 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулав.
Тэмцээнд Индонезийн Гадаад хэргийн яам, Жакартад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчид, Худалдаа, аж үйлдвэрийн танхим (KADIN), бизнесийн салбарын төлөөлөл болон Индонезид ажиллаж, амьдарч буй монгол иргэд оролцов.
Арга хэмжээний үеэр монгол гэр байршуулж, Монгол орны байгаль, түүх, соёлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэн, зочдод монгол хоол, соёлыг танилцуулав.
“Mongolia Golf Tournament 2026” нь спорт, соёлоор дамжуулан Монгол Улсыг сурталчлах, хоёр орны иргэд, дипломат болон бизнесийн хүрээний харилцааг өргөжүүлэх нөхөрсөг талбар боллоо.