Гадаад паспорт

Гадаад паспорт дараах байдлаар захиалах боломжтой: Үүнд:         

1. Элчин сайдын яамаар дамжуулан захиалах. /Хугацаа: 45-60 хоног зарцуулагдана./

2. Монгол дахь төлөөлөгчөөрөө дамжуулан Итгэмжлэл үүсгэн захиалах.

1.Элчин сайдын яамаар дамжуулан захиалах.

Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад  ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэн Таны гадаад паспортын хүчинтэй хугацаа дууссан, визийн хуудас дууссан, vрэгдvvлсэн, эсхүл гэмтээсэн тохиолдолд үндэсний энгийн гадаад паспорт шинээр захиалан авч болно.

Гадаад паспорт шинээр захиалан авахад бүрдүүлэх бичиг баримт. Үүнд:

  • Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөх.
  • Гадаад паспорт авах тухай хүсэлтээ илэрхийлж, Элчин сайдын яамны нэр дээр өргөдөл гаргах (загварыг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэт бөглөнө).
    • Жич: Өргөдлийг монгол хэл дээр гаргах бөгөөд өргөдөлд өмнө нь хэрэглэж байсан гадаад паспортаа алдаж үрэгдүүлсэн, эсхүл гэмтээсэн бол шалтгааныг тодорхой тусгаж, өөрийн амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэргийг тодорхой дурьдана.
  • Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллага (цагаачлалын алба)-ын тодорхойлолт/ бүртгүүлсэн тухай бүртгэлийн хуудас
  • Одоо ашиглаж байгаа гадаад паспорт байхгүй тохиолдолд иргэний цахим vнэмлэх, шинээр төрсөн хүүхдэд захиалах тохиолдолд төрсний гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

·       Үйлчилгээний хураамж 50 ам. долларыг Бүгд Найрамдах Индонез Улсын BCA bank: 2173866666 (Олон улсын гүйлгээ SWIFT code: CENAIDJA) төлнө үү

·       Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 531 x 413 pixel хэмжээтэй зургийг .JPEG өргөтгөлтэй файлаар илгээх, эсхүл www.photo.burtgel.gov.mn цахим хуудаст өөрөө хуулж, оруулах боломжтой.

o   Жич: Цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой. Зурагт тавигдах шаардлагыг дор зургаар үзүүлэв.

Файл, холбоос

Холбоо барих

Имэйл: battsetseg.ch@mfa.gov.mn

Утас: +62 811-8803-0122

Цаг: 08.30-16.00