Гэрлэлт бүртгэл
Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Филиппин Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гадаад улсын иргэнтэй гэрлэх бол гэрлэлтийг бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгоно. Гэрлэх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, Элчин сайдын яаманд өөрсдийн биеэр гэрч болох хүний хамт ирж, бүртгүүлнэ. Үүнд:
- Гэрлэлтийн гэрчилгээ авах мэдүүлэг,
- ЭСЯ-д хандаж гаргасан өргөдөл (Гэрлэхийг хүсэгчийн аль нэг нь гадаад улсын иргэн бол Гэрлэхийг хүсэгчид нь гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн тухай хүсэлтээ тус тусдаа өөрийн улсын хэлээр, өөрөө дэлгэрэнгүй бичиж гадаад хэл дээрх өргөдлийг албан ёсны орчуулга хийлгэнэ. Өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, аль улсын харьяат, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр, дундаасаа хүүхэдтэй эсвэл дагавар хүүхэдтэй эсэх, тухайн орны хэлийг ямар хэмжээнд эзэмшсэн, тухайн иргэнтэй гэрлэхэд харшлах ямар нэг шалтгаан байхгүй талаар, гэрлэсний дараа аль улсад амьдрах зэргийг заавал дурьдсан байна),
- Иргэний үнэмлэх, гадаад паспорт
- Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (Монгол Улсын иргэнтэй гэрлэх гадаад улсын иргэний хувьд тухайн улсын холбогдох эрх бүхий байгууллагаас энэ талаарх лавлагааг авсан байх шаардлагатай бөгөөд албан ёсны орчуулгыг хавсаргана)
- Эмнэлгийн байгууллагын дараахь 3 төрлийн тодорхойлолт, шинжилгээний хариу (Гадаад улсад шилжилгээ хийлгэсэн бол албан ёсны орчуулгын хамт)
- Сэтгэц,
- Сүрьеэ,
- ДОХ (HIV),
- Гэрчийн өргөдөл /гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлээ бүртгүүлэхэд гэрчээр оролцохыг зөвшөөрсөн нэг хүний өргөдөл/ хавсаргана.
- Үйлчилгээний хураамж 10 ам. долларыг Бүгд Найрамдах Индонез Улсын BCA bank: 2173866666 (Олон улсын гүйлгээ SWIFT code: CENAIDJA) төлнө үү
Файл, холбоос
Холбоо барих
Имэйл: battsetseg.ch@mfa.gov.mn