Итгэмжлэл

ИТГЭМЖЛЭЛ

Бүгд Найрамдах Индонез Улсад ажиллаж, амьдарч буй Иргэн та өөрийн эрх, хийхийг хүсэн үйлдэл, өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдах эрхээ шилжүүлэх, банкинд данс нээлгэх гэх мэт үйлдлийг өөрөө бус, Монгол Улсад байгаа өөрийн төлөөлөгчөөр буюу итгэмжлэгдэгчээр дамжуулан эдлэх, эсхүл хийх боломжтой.

 Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу таныг төлөөлөх итгэмжлэгдэгчийн эрх хууль тогтоомжийн дагуу (тухайлбал насанд хүрээгүй хүүхдийг төлөөлөх эцэг, эхийн эрх) болон итгэмжлэлийн үндсэн дээр үүсдэг. Төрийн үйлчилгээг цахимжуулах зорилтын хүрээнд итгэмжлэл олгох төлөөлөгчийн итгэмжлэлийн маягтыг цахим хэлбэрээр урьдчилан ирүүлэх боломжтой. Иргэн Та дараахь холбоосоор орж, бүртгүүлэн итгэмжлэлийн маягтыг бөглөж, иргэний бичиг баримт, итгэмжлэлтэй холбоотой хавсралтыг системд хуулж цахимаар ирүүлнэ үү.

E.Notary бүртгүүлэх холбоос :https://consul.notary.mn/login1

 Итгэмжлэл үүсгэх заавартай танилцана уу: Заавар

Бүрдүүлэх материал: 

  • Монгол Улсын иргэний үнэмлэх, эсхүл гадаад паспорт (хамтран өмчлөгч эрхээ шилжүүлэх бол өмчлөгч бүрийн бичиг баримт)
  •  18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс итгэмжлэл гаргах бол хүүхдийн гадаад паспорт, төрсний гэрчилгээ 
  •  Орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ.
  • Үйлчилгээний хураамж 10 ам. долларыг Бүгд Найрамдах Индонез Улсын BCA bank: 2173866666 (Олон улсын гүйлгээ SWIFT code: CENAIDJA) төлнө үү. Дээрх материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирнэ. Зөвлөгөө: • Итгэмжлэлийг зөвхөн кирилл үсгээр бичнэ. • Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацааг тодорхой бичих бөгөөд 1 сараас 3 хүртэлх жил байж болно. • Итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч нарын ургийн овог, регистрийн дугаар, утасны дугаар зэргийг зөв бичсэн байна. • Таны итгэмжлэл ажлын 1 өдрийн дотор Нотариатын системд бүртгэгдэж, монголд хүргэгдэнэ.

Файл, холбоос

    Холбоо барих