Нас барсны бүртгэл

Элчин сайдын яам нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

  • Иргэний үнэмлэх,
  • Төрсний гэрчилгээ,
  • Нас барсан тухай цагдаа эсвэл эмнэлгийн магадлагаа, нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт (Орчуулгын хамт),
  • Үйлчилгээний хураамж 10 ам. долларыг Бүгд Найрамдах Индонез Улсын BCA bank: 2173866666 (Олон улсын гүйлгээ SWIFT code: CENAIDJA) төлнө үү.