Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайдын яам
2026 оны 08 дугаар сарын 17, Жакарта хот . Бүгд Найрамдах Индонез Улс (БНИУ)-ын Тусгаар тогтнолын 81 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНИУ-ын Ерөнхийлөгч Прабово Субианто болон найрсаг индонезийн ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэнчдилгээндээ Индонез Улсын олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улс өндрөөр үнэлдэгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн энэ жил тохиож буй Монгол Улс, БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойн хүрээнд хоёр улсын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.